Thursday, October 23, 2014

Сэдэв: Бизнес эрхлэх хуулийн хэлбэрүүд, шаардлагатай санхүүжилт


Санхүүжилтийн эх үүсвэр
Бизнес эрхлэх санаа
Бизнесийн үйл ажиллагаанд хамгийн ихээр нөлөөлөх хүчин зүйл бол санхүүжилтийн асуудал байдаг. Бизнесийн санхүүжилт авахаас өмнө ямар төрлийн санхүүжилт хэрэгтэй байгааг шийдэх ёстой. Санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийн тулд дараахь алхмуудыг хийж гүйцэтгэнэ.
Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх
Аль нэг хувилбар заавал биелэнэ
Санхүүгийн асуудлаа шийдвэрлэгдэнэ
Хувилбар 1
Хувилбар 2
Хувилбар 3
Хувилбар 4
 
  

Бизнесээ эрхлэнэ
 



Санхүүжилтийн эх үүсвэрийн хэрэгцээ төрлийг тодорхойлж, санхүүгийн эх үүсвэрийг шийдэхийн тулд доорхи зүйлийг урьдчилан тооцсон байна.
1.      Бизнес төлөвлөгөөг боловсруулж шаардагдах хөрөнгийн хэмжээг мэдсэн
2.      Санхүүжилтийн тодорхой нэг төрлийг сонгосон
3.      Ямар хугацаанд ашиглах болон ямар үр дүн гарахыг тооцсон.
Бизнесийн үйл ажиллагаанд санхүүжилтийн 3 ерөнхий эх үүсвэр байдаг.
-       Хувийн журмаар
Гэр бүл найз нөхөд буюу хамаатан садангаас туслалцаа авах
Хуримтлалаа ашиглах
Хамтарч бизнес хийх, хөрөнгө оруулагч ашиглах
-       Зээлээр
Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах
Лизинг /санхүүгийн түрээсийн үйлчилгээ/
-       Засгийн газрын хөнгөлөлттэй зээл тусламж
Ямарваа бизнесийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх болон хамтран эзэмших замаар санхүүжүүлэх хэлбэр нь эрсдэл багатай бөгөөд амьдралд өргөн хэрэглэгддэг. Хамтарсан бизнест бизнесийн үйл ажиллагаа, түүний хяналтыг хоёр буюу түүнээс дээш этгээдэд хуваарилан хэрэгжүүлдэг. Оролцогч болгон хөрөнгө эсвэл шаардлагатай үйлчилгээний тодорхой хэсгийг оруулж , оруулсан хөрөнгөтэй тэнцүү хэмжээгээр бизнесийн үйл ажиллагааны орлогоос хувь авна. Эдгээр хөрөнгийн хуримтлал  нь  бизнесийг төлөвлөх, эхлэх, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нөхцлийн хангадаг ба энэ хөрөнгө нь ноогдол хувь буюу хувьцаанд хуваагддаг.
Бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай үед шийдвэрлэх алхам бол арилжааны зээл авах юм. Зээлийн байгууллага нь зээл олгохдоо дараахь үндсэн шаардлагыг чухалчилдаг. Үүнд :
·         Зээл зайлшгүй шаардлагатай эсэх тухайн аж ахуйн нэгжид үр өгөөжтэй эсэх
·         Зээлдэгч нь бизнесийг амжилттай явуулах ур чадвар, туршлагатай эсэх
·         Зээлдэгч зээлийг үр дүнтэй ашиглах эргэн төлөх чадвартай  эсэх
·         Зээлийн барьцаа найдвартай эсэх
Бизнесийн зээлийн дараахь төрлүүд байдаг.
Богино хугацааны зээл: Нэг жилээс илүүгүй хугацаанд эргүүлэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг богино хугацааны зээл гэж тодорхойлдог. Богино хугацааны зээлийг доорхи төрлөөр ангилж болно.
·         Эргэлтийн хөрөнгийн зээл
·         Дансны авлагыг нөхөх зээл
·         Зээлийг нөхөж төлөх зээл
Урт хугацааны зээл: Урт хугацааны зээл нь нэг жилээс дээш хугацаанд буцааж төлөгдөх нөхцөлтэй байдаг бөгөөд нийт хугацаа нь ихэвчлэн 7 жилээс хэтэрдэггүй байна.  Харин үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмжийн зээл нь 25 жилийн хугацаанд төлөгдөж болдог. Урт хугацааны зээлийг ихэвчлэн дараахь зорилгоор авна.
·         Тоног төхөөрөмж худалдан авах
·         Үл хөдлөх хөрөнгө худалдаж
·         Технологийн шинэчлэл хийх
Бизнес эрхлэгчдийн санхүүгийн эх үүсвэрийн нэг гол төрөл бол лизинг юм.
Лизинг: Бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг түрээсээр тодорхой нөхцөлтэйгээр олгох үйл ажиллагаа юм.
Лизинг эзэмшигч нь лизинг хүлээн авагчид материаллаг үнэт зүйлсийг янз бүрийн хугацаатайгаар олгодог ба тоног төхөөрөмжийн элэгдлийн хугацаанаас бага байдаг. /ихэвчлэн 1-20 жил хүртэлх/
Лизингийг дотор нь дараахь байдлаар ангилан авч үздэг байна.
·         Стандартын лизинг
·         Буцаах лизинг
·         Нойтон лизинг
·         Цэвэр лизинг
·         Шинэчлэх лизинг













Санхүүжилтийн эх үүсвэрийн харьцуулалт
Төрөл
Өртөг
Эргэн                        Хэмжээ
Төлөлтийн
Нөхцөл
Дэмжих
Эсрэг
Хувийн хадгаламж
Зардалгүй

Аль нь ч биш
Хялбар хямд
Алдагдалд орох эрсдэл
Найз нөхөд Гэрийнхэн

Орон сууцны зээл
-       Уламжлалт эсвэл Хоёрдогч
Ихэвчлэн сайн зэрэглэлтэй
Эсвэл зэрэглэлгүй

7-9%
Хөрөнгөөр барьцаалсан
8-14%
Маш уян хатан


Маш урт ба уян Орон сууцны хатан үнийн 80-100%
Уян хатан, хамгийн сайн үнэлэмжтэй

Хямд, хамгийн урт хугацаатай
Зөрчил бий боломж  болзошгүй
Төлбөр хийгээгүй тохиолдолд байр чинь эрсдэлд орно
Зээлийн карт
16-23%
40-60 сар         3,000-10,000
Авахад хялбар, барьцаагүй
Бага дүн
Нийлүүлэгчид
Хүүгүй
30 хоног +/-
Хямд, барьцаагүй
Богино хугацаатай
Байрны эзэн
Түрээс дээр нэмэгдэнэ
Түрээсийн
Хугацаанд
Авч явж болохгүй хөрөнгөнд зарцуулах мөнгийг хэмнэнэ
Авахад хэцүү; авсан хөрөнгө нь тухайн байрлалдаа л байна; зөөх боломжгүй
Venture capital
Арилжааны байр сууцны зээл
25-40%

7-9%
5-7 жил             $500,000+
25 жилийн турш $300,000+,
Төлбөр, 10 жилд үнэлгээний 75% барагдуулах
Том дүнтэй байж болно
Олоход хэцүү; өмчлөлд оролцоно
Лизингийн компани


ЖБУ




Санхүүгийн компани
12-18%


7-9%




14-30%
5-7 жил            Хэлбэлзэлтэй


7-20 жил           $ 50,000-
                 1,000,000



1-3 жил             $100,000+    

Дээрх ижил; 100% санхүүжилт Үл хөдлөх хөрөнгийн зээлийн дараа хамгийн урт хугацаатай
Өөр сонголт



Хэцүү байж болзошгүй

Үнэтэй: Барьцаа хөрөнгө голох магадлалтай
Банкууд
6-9%
1-5 жил             50,000+
Ерөнхийдөө хамгийн хямд
Ерөнхийдөө авахад хамгийн хэцүү

Дээрхи хүснэгтээс бизнес эрхлэгчдийн хувьд аль төрлийн санхүүжилтийн эх үүсвэр авах нь бидний санхүүгийн хэрэгцээнд шаардлагатайг харьцуулан үзэж санхүүжилтийн өртгийн давуу талыг тодорхойлон харж болох юм.
         Санхүүжилтийн алтан дүрэм: Богино хугацааны санхүүжилтийг зөвхөн богино хугацааны ашиглалтанд, Урт хугацааны санхүүжилтийг зөвхөн урт хугацаанд ашиглах хөрөнгө оруулалтанд хэрэглэнэ.
           Эндээс уламжлан санхүүгийн эх үүсвэр , санхүүжилтийн ашиглалт хоёрын хоорондох цаг хугацааны харилцан шүтэлцлийг тодруулья.
Эрэлтийн хөрөнгө
Зээл Конто кордент зээлийн шугам
 


                                                                                                                  Богино хугацааны
                                                                                                                           хэрэгцээ
Ж/нь Машин тоног төхөөрөмж нөөц түүхий эд

Урт хугацаанд гадны хөрөнгө
 


                                                                                                                            
                                                                                                                             Урт хугацааны
                                                                                                                                     хэрэгцээ
                                                                                                                    
Ж/нь Газар барилга хувьцаа
Өөрийн хөрөнгө
                                                                                                                         
                                                                                                                                  
                                                                                                                           Байнгын хэрэгцээ

 


Дээрх зураглал нь санхүүжилтийн алтан дүрмийн гол санааг дүрсэлж байгаа юм. Өөрийн хөрөнгөөр бизнесийг явуулах зайлшгүй шаардлагатай зүйлийг, машин тоног төхөөрөмж түүхий эдийн нөөц зэргүүдийг гадны хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх хэрэгцээтэйг харж болно.
    Бизнесийн үйл ажиллагаан дахь санхүүжилтийн түгээмэл алдаанууд:
·         Хангалтгүй хийсэн санхүүжилт нь төлбөрийн чадваргүй болгодог.
·         Хэт их санхүүжилт нь компанийн ашиг олох боломжийг багасгадаг.
·         Урт хугацааны хөрөнгө оруулалтад богино хугацааны зээл авдаг.
·         Хэрэгцээт хөрөнгөө дутуу төлөвлөдөг.
·         Зээл авахдаа сонголт хийж шүүжлэлтэй ханддаггүй.
·         Өөрийн хөрөнгийг хэт багаар төлөвлөдөг.
·         Гадны хөрөнгө нь эргэлтийн хөрөнгөөс их байх



No comments:

Post a Comment