11.1 Төлөвлөлт түүний үүрэг
·
Аливаа байгууллага өмнөө тавьсан
зорилгодоо хамгийн их хэмнэлттэй ямар арга замаар хүрэх вэ? гэдгийг шийдвэрлэх
үйл явцыг хэлнэ.
Төлөвлөлтийн чиг
үүрэг нь байгууллагын зорилгыг тодорхойлох, зорилгод хүрэхийн тулд гишүүн бүр
юу хийх, нөөцөө хэрхэн оновчтой хувиарлах, зорилгод хүрэх цаг хугацаа хир байх,
түүний завсарын үе шатны гүйцэтгэл ямар байхыг урьдчилан тодорхойлоход
чиглэгдэнэ.
Төлөвлөлт нь
ерөнхий утгаараа дараах зүйлийг агуулна.
* Байгууллагын зорилго, стратеги
болон хэтийн зорилтууд
* Зорилгоо биелүүлэх арга зам
шийдлүүд
* Үйл ажиллагааны оновчтой зохион
байгуулалт
*
Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал, хөрөнгийн эх үүсвэр түүнийг
тооцоолох, олж бэлтгэх
Төлөвлөлт нь тухайн бизнесийн
байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь тусгадаг бөгөөд үйл ажиллагааны олон
чиглэлүүдээс бүрддэг.Төлөвлөлтөнд байгууллагын зорилго зохион байгуулалтын
бүтэц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал хөрөнгийн эх үүсвэр гэх мэт
олон зүйл агуулагддаг. Төлөвлөлтийг доорхи шаардлагын үүднээс хийж
гүйцэтгэдэг.Үүнд:
·
Тодорхой бус байдлыг багасгах
·
Зорилтуудыг нарийвчлан гаргах
·
Үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах
·
Хяналт шалгалт хийхэд хялбар болгох
үүднээс хийнэ.
Төлөвлөлт бол байгууллагын үйл
ажиллагааны чиглэлийг оновчтой зүй зохистой, нарийн утга агуулга, уялдаа холбоо
тогтооход зайлшгүй шаардагдах удирдлагын чухал хэрэгсэл юм. Төлөвлөгөө зохиох
үндэс нь таамаглал юм. Таамаглал гэдэг
нь өнгөрсөн үеийн мэдээлэл, өөрийн бодит туршлага ба зөн билэг дээр үндэслэн
ирээдүйн байдлыг урьдчилан тодорхойлох арга юм. Ямарч
төлөвлөгөөг хийхэд дагаж мөрдөх дэс дараалал үе шатууд байдаг. Үүнд:
1. Төлөвлөлтийн процессыг зохион
байгуулах
2. Нөхцөл байдлын шинжилгээ
3. Үйл ажиллагааны зорилго,
зорилтуудыг тодорхойлох
4. Хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг
боловсруулах
5. Санхүүжилтын төлөвлөгөөг
боловсруулах
6. Төлөвлөлтийн баримтын эх
бэлтгэх
Төлөвлөгөө нь цаг хугацааны хувьд
урт ба богино гэж 2 янз байна. Аливаа байгууллага дэвшүүлсэн зорилгодоо
хүрэхийн тулд богино хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлсэний үндсэн дээр урт
хугацааны төлөвлөгөөг биелүүлэх нөхцөл бүрдэнэ. Төлөвлөгөөг хэрэглэх
зориулалтаар нь дотоод ба гадаад гэж 2 ангилдаг.
Төлөвлөгөөг тухайн байгууллагаас
гадна түүний үйл ажиллагаанд тус дэмжлэг үзүүлж чадах гадны харилцагч нар бас
хэрэглэдэг. Бизнесийн байгууллагын төлөвлөгөө нь:
1. Зах зээлийн стратеги
2. Үйлдвэрлэл болон үйлчилгээний
стратеги
3. Удирдлага зохион байгуулалтын
стратеги
5. Санхүүгийн стратеги гэсэн 5
хэсгээс бүрдэнэ.
Хэдийгээр үйл ажиллагааны
стратегүүд өөр хоорондоо маш нягт харилцан уялдаатай байх боловч стратегүүд бие
даан боловсруулагдах бөгөөд ямарч төлөвлөгөөг хийхэд дагаж мөрдөх дэс дараалсан
үе шатууд байдаг.
11.2
Төлөвлөлтийн түвшин
Төлөвлөгөөг
шинж чанар, цаг хугацааны байдлаас хамаарч дараах түвшингүүдэд хуваадаг.
1. Үйл
ажиллагааны төлөвлөгөө нь цаг хугацааны хувьд богино байх бөгөөд үзүүлэлтүүд нь
илүү гүнзгий нарийвчлалтай, нилээд үнэн бодит байдаг. Байгууллагын
нэгдмэл зорилгын хүрээнд үйл ажиллагааны менежерийн удирдамж болох ба
үзүүлэлтүүд нь маш тодорхой байх ёстой.
2. Тактикийн
төлөвлөгөө нь дунд түвшиний менежерүүдэд зориулсан байх ба байгууллагын бүтцийг
тодорхойлох, хэлтэс тасгийн үүрэг зорилгыг тодорхойлох, богино ба дунд
хугацааны борлуулалтын төлөвлөгөөг боловсруулах, санхүүгийн төсөв болон ажиллах
хүчний төлөвлөгөө боловсруулах ба жил хүртэлх хугацааг хамрах бөгөөд
үзүүлэлтийн нарийвчлал нь дунд зэрэг байна.
3.
Стратегийн төлөвлөлт нь хугацаа нь
хичнээн урт байх тусам ирээдүйн нарийвчлал тооцох боломж бага, шаардлага
төдийчинээ багасдаг.
Байгууллагын
төлөвлөлтийн түвшин
Боловсруулагчдын түвшин
|
Төлөвлөгөөг боловсруулахад оролцогчид
|
Төлөвлөлтийн түвшин
|
Хамрах хугацаа
|
Дээд түвшииий менежер
|
Бүх ажиллагчид
|
Стратегийн төлөвлөлт
|
Урт
|
Дунд түвшиний менежер
|
Бүх ажиллагчид
|
Тактикийн төлөвлөлт
|
Дунд
|
Доод түвшиний менеже
|
Бүх ажиллагчид
|
Үйл ажиллагааны төлөвлөлт
|
Богино
|
11.3
Төлөвлөлтийн үйл ажиллагааны 6 үе шат байдаг.
1. Нөхцөл
байдлыг шинжлэх
2. Зорилго
ба түүний хувилбаруудыг боловсруулах
3. Зорилго
ба хувилбарыг үнэлэх
4. Төлөвлөгөөг
хянах ба дүгнэх
5. Төлөвлөгөөг
хэрэгжүүлэх
6. Зорилго
ба төлөвлөгөөг сонгох
Нөхцөл байдлыг
шинжлэх: Өнгөрсөн
бүх тохиолдлыг судлан, одоогийн нөхцөл байдлыг шалган нягтлаад ирээдүйн
хандлагыг таамаглана.
Зорилго ба
түүний хувилбарыг тодорхойлно: Зорилго нь тодорхой, хүрэхүйц
бодитой байх хэрэгтэй. Нэг зорилгод
хүрэх төлөвлөгөө хэдэн ч хувилбартай байж болно.
Зорилго ба
түүний хувилбарыг үнэлэх: Төлөвлөгөөний хувилбар бүрийн гарах үр
дүн, дутагдалтай талыг үнэлэх ажиллагаа юм.
Зорилго ба
төлөвлөгөөг сонгох: Үнэлгээний үе шатаас хамгийн оновчтойг
нь сонгоно. Сонголт нь бодлого, туршлага дээр үндэслэсэн шийдвэр байдаг.
Төлөвлөгөөг
хэрэгжүүлэх:
Сонгогдсон төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
Төлөвлөгөөг
хянах ба үнэлэх: Менежер төлөвлөгөөний гүйцэтгэлийг тогтмол хянаж
байх ёстой.
Төлөвлөлтийн
хэлбэр.
Стратеги:
Зорилгодоо хүрэхийн тулд зорилтуудыг хангах бүх талыг хамарсан иж бүрэн урт
хугацааны төлөвлөгөөг хэлнэ.
Бодлого: Шийдвэрийн
хүрээг тодорхойлох, шийдвэр нь тууштай болохыг бататгаж өгдөг бие даасан хэлбэр
Дэг:
Тодорхой үйл ажиллагаа явуулах аргыг зааж өгдөг
Журам:
Төлөвлөлтийн хамгийн энгийн хэлбэр, бүх зүйлс дэс дараалалтай эмх цэгцтэй
байхыг тусгаж өгсөн баримт бичиг.
Хөтөлбөр: Зорилт,
бодлого, дэг журам, заавар, арга хэмжээний элементүүд, шаардлагатай
элементүүдийн нийлбэр цогцыг хэлнэ.
Төсөв: Гарах үр
дүнг тоогоор илэрхийлсэн төлөвлөгөө.
Стратеги, бодлого, дэг журам
зэрэг нь байгууллагын байнгын төлөвлөгөөнд орох ба хөтөлбөр, төсөв нь нэг
удаагийн төлөвлөгөөнд хамаардаг.
No comments:
Post a Comment