Thursday, October 23, 2014

Сэдэв: Улсын төсвийн бүрдэлт, хувиарлалт


Төсөв
Төр чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэр бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд өөрийн мэдэлд хуримтлуулан хувиарлаж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын төлөвлөгөөг Монгол улсын төсөв гэдэг. Монгол улсын төсөв нь улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвөөс бүрдэнэ.
   1. Засгийн газрын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах төсвийн хэсгийг улсын төвлөрсөн төсөв гэнэ.
   2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах монгол улсын төсвийн хэсгийг орон нутгийн төсөв гэнэ. Орон нутгийн төсвийг аймаг нийслэлийн төсөв, сум дүүргийн төсөв гэж ангилдаг.
Төсвийн жил
Тухайн оны 1-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болгодог.
Төсвийн захирагч
Төсвийн захирагчийг ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн захирагч, шууд захирагч гэж ангилдаг.
1.      Төсвийн хөрөнгийг төвлөрүүлэх, хувиарлан зарцуулах эрх бүхий этгээдийг төсвийн ерөнхийлөн захирагч гэнэ. УТТ-н ерөнхий захирагч нь Засгийн газар, ОНТ-н ерөнхий захирагч нь аймаг, нийслэл сум дүүргийн засаг дарга юм.
2.      Харьяа төсөвт байгууллагын төсвийн хөрөнгийг хувиарлан зарцуулах эрх бүхий этгээдийг төсвийн төвлөрүүлэн захирагч гэнэ.
3.      Төсвийн хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах эрх бүхий этгээдийг төсвийн шууд захирагч гэнэ.
9.1 Төсвийн орлого, зарлага.
Төсөв зохиох, гүйцэтгэлийн тайлан гаргахдаа төсвийн орлого зарлагыг анги, дэд салбар, бүлэг зүйлээр ангилна. Төсвийн орлого зарлагын ангиллыг Сангийн сайд тогтооно.
Төсвийн орлого.
Татварын болон татварын бус орлогоос бүрдэнэ.
Татварын орлого гэдэг нь татварын ерөнхий хуулиар тодорхойлогдсон албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ.
9.2 Татвар
Татвар нь эдийн засагт 3 үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
1.      Улсын төсвийг бүрдүүлэгч үндсэн эх сурвалж
2.      Төрөөс эдийн засгийг зохицуулах гол хэрэгслэлийн
3.      Хүн ам, нийгмийн бүлгүүдийн орлого дахь тэгш бус байдлыг багасгах, амьдралын түвшинг ойртуулах хэрэгслийн үүргийг тус тус гүйцэтгэнэ.
Татварыг дотор нь  ноогдуулж буй обьект авч буй арга, цаашдын зарцуулалтын зориулалт зэргээс шалтгаалуулан орлого ба өмч хөрөнгөд ноогдуулах татвар бараанд ноогдуулах татвар гэсэн хоёр үндсэн төрөлд ангилж үздэг.
Орлого ба өмч хөрөнгөд ноогдуулах татвар нь:
§  Хүн амын орлогын татвар
§  Нийгмийн даатгалын шимтгэл
§  Аж ахуйн нэгжийн шимтгэл татвар
§  Өмч хөрөнгөнд ноогдуулах татвар
Бараанд ноогдуулах татвар нь:
§  Худалдааны татвар
§  Гаалийн татвар зэргээс тус тус бүрдэнэ.
Татварын бус орлого гэдэг нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн өмчид ноогдох хувьцааны ноогдол ашиг (двидент), төрийн өмчийн эд хөрөнгийг борлуулсны орлого болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орох бусад орлого юм.
Улсын төсвийг:
1.      Засаг захиргааны зардал
2.      Эдийн засаг болон нийгмийн дэд бүтцийг бүрдүүлэхэд зориулах зардал
3.      Хүн амд үзүүлэх тэтгэмж тусламжийн зардал гэсэн 3 чиглэлээр зарцуулдаг.
1 дэх зардалд төрийн бүхий л аппаратыг санхүүжүүлэх, шүүх прокурор, НАХ, батлан хамгаалах зэрэгт зарцуулж байгаа зардлууд багтдаг. Аль ч улс оронд энэ зардлыг багасгах чиглэлтэй байдаг.
2 дох зардал нь улсын төсвийн ихэнх хувийг эзэлдэг.Үүнд: Нийт улсын хэмжээний зам, харилцаа, тээвэр, эмнэлэг, сургууль, эрчим хүч, холбоо, суурь шинжлэх ухааныг санхүүжүүлэхэд зарцуулж байгаа зардлууд багтана.
3 дахь зардал улсын төсөвт тодорхой хувийг эзэлдэг. Үүнд: тэтгэвэр, тэтгэмж, тахир дутуу хүмүүсийн тэтгэмж, амьдралын доод түвшинд байгаа өрхүүдэд өгч буй тусламж зэрэг орно.
Төсөв орлого, зарлага гэсэн 2 талтай. Зарлага нь орлогоосоо давахыг улсын төсвийн алдагдал гэдэг. Ихэнх орны төсөв алдагдалтай байдаг. Манайх ч адил. Үүний шалтгаан нь юу вэ?
Орлого талаас нь авч үзвэл: Мөнгөний ханшны уналт, эдийн засгийн тогтворгүй байдал зэргээс шалтгаалж пүүс, компани, хувь хүний ашиг орлого буурсанаас болж татвар буурдаг.
Зарлага талаас авч үзвэл:улс оронд тодорхой бус байдал олон тохиолддог. Гамшиг, өвчин, эмгэг, байгалийн бохирдолт гэх мэт гарч болох нөхцөл байдлуудыг нэрлэж болно.Үүнд зориулж их зардлыг төсвөөс гаргах болдог.
Улсын төсөв нь сангийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх нэгэн нөхцөл болж байдаг. Өөрөөр хэлбэл төсвийн орлого зарлага ямар байгаагаас шалтгаалан  сангийн бодлогын хэрэгжилтийн үр дүн харилцан адилгүй байна. Улсын төсвийн зардал нь дараах байдлаар тодорхойлогдоно.
BE = G + TR
            BE – Төлөвлөгдсөн төсвийн зардал
            G – Зарцуулахаар төлөвлөж буй засгийн газрын зардал
            TR –Төлөвлөгдсөн улсын шилжүүлэх төлбөр
Төсвийн алдагдал болон илүүдлийг дараах байдлаар тодорхойлох боломжтой.
            Төсвийн алдагдал =   (G + TR) – Төсөвлөгдсөн татварын орлого
            Төсвийн илүүдэл = Төсөвлөгдсөн татварын орлого - (G + TR)
9.3 Улсын төсвийн алдагдлыг нөхөх арга:
1.      Татвараас зайлсхийхтэй тэмцэх, бүх орлогыг татварт хамруулах
2.      Засаг захиргааны зардлыг хэмнэж багасгах
3.      Засгийн газрын облигаци гаргах
4.      Бусад орноос зээл тусламж авах
Манай орны хувьд гадны орноос зээл авахад мөнгө нь хөрвөх чадваргүй учраас хэцүү байдаг. Үнэт цаас гаргаж ард түмнээс зээл авах гэхэд мөнгөний ханш уналттай учраас иргэд облигаци худалдаж авах чадваргүй байна. Иймд 1, 2-р аргыг хэрэглэх хэрэгтэй юм. Аль ч улсын банк төсвийн алдагдлыг нөхөхөд мөнгө зээлүүлэх дургүй байдаг. Иймд дотооддоо үүнийг зохицуулах шаардлагатай байдаг.
10.1 Сангийн бодлого
Сангийн бодлого нь засгийн газраас улсын худалдаа, татвар, шилжих төлбөр зэргээр дамжуулан ажил эрхлэлтийн түвшин, үндэсний орлогын үйлдвэрлэл зэрэгт нөлөөлөхийн тулд авч явуулж буй тодорхой зорилго чиглэлтэй үйл ажиллагааны нийлбэр цогц юм.
Сангийн бодлогыг дотор нь хэрэглэж буй арга хэрэгсэл, ямар асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байдал, аяндаа үүчя байна уу? Эсвэл кориудын үйл ажиллагаагаар үүссэн үү? гэдгээс нь шалтгаалан зорилтот ба зорилтот бус сангийн бодлого, нийлмэл эрэлтийг урамшуулах ба саатуулах сангийн бодлого, нийлүүлэлтэнд чиглэсэн сангийн бодлого гэх зэргээр ангилна. 
10.2 Зорилтот сангийн бодлого
Энэ нь нийлмэл эрэлтийн хэмжээнд нөлөөлж ажил эрхлэлтийн түвшннг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ханш уналтыг буурах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор засгийн газраас улсын зардал, татварын хэмжээг өөрчлөн нийлмэл эрэлтэд нөлөөлж буй зориудын үйл ажиллагаа юм.улсын худалдаа татварын хувь хэмжээг зориудаар өөрчлөх нь нөөцүүд болон үндэсний орлого хувиарлалт, хүн амын орлого, ахуй амьдрал, сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг.
10.3 Зорилтот бус сангийн бодлого

Төрөөс зориудын арга хэмжээ аваагүй байхад, татвар болон улсын зардалд ямар нэг хэмжээгээр аяндаа өөрчлөлт гардаг. Үүнийг зорилтот бус сангийн бодлого гэнэ. 

No comments:

Post a Comment