Thursday, October 23, 2014

Сэдэв: Мөнгөний бодлого ба инфляци

Мөнгөний бодлого ба инфляци
1. Мөнгөний ханш уналтын тухай ойлголт, түүний төрлүүд.
2. Мөнгөний ханш уналт үүсэх шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс
3. Мөнгөний ханш уналтын эсрэг авах арга хэмжээ
Мөнгө- Money 
Мөнгөний зах зээл - Money market 
Мөнгөний эрэлт - Demand for money 
Мөнгөний нийлүүлэлт - Money supply 
Бэлэн мөнгө - Currency 
Бэлэн мөнгөний гүйлгээ - Cash flow 
Бараг мөнгө - Near money 
Цаасан мөнгө - Fiat money 
Арилжааны банк - Commercial bank 
Нэрлэсэн зээлийн хүү - Nominal interest rate
Хугацаагүй хадгаламж - Demand deposit 
Хугацаатай хадгаламж - Time deposit 
Банкнаас гадуурх мөнгө - Currency outside banks
Мөнгөний зах зээл дэх тэнцвэр - Equilibrium in money market
6.1 МХУ-ын тухай ойлголт түүний төрөл
               
Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос бүгээгдэхүүн, үйлчилгээний үнэ өөрчлөгдөх үзэгдэлтэй танил болсон билээ. Учир нь 1990 оноос өмнөх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед бүтээгдэхүүн,   үйлчилгээний   үнийг   улсын үнийн   хорооноос хатуу  тогтоодог байсан.
Инфляцийг бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөх үзэгдэл гэж тодорхойлсон байдаг. Нарийвчлан тодорхойлбол инфляци нь үнийн ерөнхий түвшний өсөлтийн хувийг харуулдаг. Энэ тодорхойлолтонд гарч буй үнийн ерөнхий түвшин гэсэн ойлголт нь тодорхой нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшин биш бөгөөд маш олон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний дундаж үнийн түвшин байдаг. Иймээс инфляци нь аль нэг бүгээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөх үзэгдэл биш юм. Инфляци нь олон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний дундаж үнийн түвшин өсөх үзэгдэл тул инфляцийн үед зарим нэг бүтээгдэхүүний үнэ буурч, зарим нь тогтмол байж ч болох юм. Гэхдээ эдийн засаг дахь ихэнх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өссөнөөр үнийн түвшин ерөнхийдөө өссөн байдаг. Үүнийг инфляци гэдэг. Эдийн засагт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин байнга өсч байдаг гэвэл эндүүрэл болно. Эдийн засаг дахь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ болон үнийн ерөнхий түвшин буурах тохиолдол олон байдаг. Харин инфляцийн эсрэг үзэгдэл буюу бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин буурахыг дефляци гэдэг.
Инфляци нь үнийн индексээр хэмжигдэнэ.
Тухайн үеийн үнийн индекс:
Тухайн үеийн =     тухайн үеийн зах зээлийн сагсны үнэ
суурь үеийн зах зээлийн сагсны үнэ
үнийн индекс    

Жнь: 1982-1984 оны хэрэглээний барааны үнийн индексийн суурь үнэ болон үнийн түвшинг 100 гэж тогтооё.1988 онд үнийн индекс ойролцоогоор 118 байв. Энэ бол 1988 онд үнэ 1982-1984 оныхоос 18% өссөн гэсэн үг.Тухайн үеийн  =   118 үнийн индекс        100
           


*1990 оны үнийн индексийн тооцоо            



1990 он

1982 он



Барааны төрөл

Барааны тоо

Үнэ
Зах зээлийн сагсны зардал

Үнэ
Зах зээлийн сагсны зардал
1.
Гурил
2
12
24
5
10
2.
Будаа
1
18
18
20
20
3.
Төмс
1
8
8
6
6
4.
Элсэн чихэр
1
14
14
14
14
                                                       50   
1990 оны үний индекс = 64х100=128

Өөрөөр хэлбэл: 1990 онд 1982 оноос 28%- иар өссөн байна. Тухайн жилийн инфляцийн хурдацыг дараах байдлаар тооцож болно. Энэ оны үнийн индексээс хасаж гарсан зөрүүг өнгөрсөн оны индекст хувааж дараа нь 100-аар үржүүлнэ. Жнь: 1988 оны үнийн индекс 118,3, 1987 оны үнийн индекс 113,6 гэвэл инфляцийн хурдац 4,7% байна.
Инфляцийг тоогоор хэмжих бас нэг үзүүлэлт бол 70-ын дүрэм юм.
Энэ дүрэм нь үнийн түвшин хэдэн жилийн дараа 2 дахин өсөх вэ? гэдгийг тооцох боломж олгоно. Үүний тулд 70-г жилийн инфляцийн хурдацад хуваана.
Инфляцийн түвшин      =                                 70
                         
шаардлагатай хугацаа Тухайн жилийн инфляцийн түвшин 2 дахин өсөхөд
Жнь: Инфляцийн түвшин 3% байхад үнийн түвшин ойролцоогоор ИҮТ=70 =23

           3%
Бодит үндэсний нийт бүтээгдэхүүн эсвэл таны хувийн хуримтлал ихсэхэд хичнээн хугацаа хэрэгтэйг тогтооход 70-ын дүрмийг хэрэглэдэг.
6.2 Инфляцийн төрлүүд
Инфляцийг түвшнээс нь хамааруулан  мөлхөө, цогио, гипер гэж ерөнхийд нь гурав ангилдаг. Инфляцийн түвшин буюу үнийн ерөнхий түвшний өсөлтийн хувь нэг оронтой тоонд багтаж байвал түүнийг мөлхөө инфляци гэж нэрлэдэг. Хэрэв инфляцийн түвшин 28, 35, 11 гэх мэт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байвал цогио инфляци гэдэг. Харин инфляцийн түвшин 3 ба түүнээс дээш оронтой тоогоор илэрхийлэгдэж байвал гипер инфляци гэж нэрлэдэг. Ихэнх эдийн засагчид мөлхөө буюу нэг оронтой тоогоор илэрхийлэгдэж буй инфляци нь эдийн засагт аюул багатай байдаг бол цогио инфляциас эхлэн аюултай болж эхэлдэг гэж үздэг.
6.3 Мөнгөний ханш уналт үүсэх шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлүүд
Инфляцийн үүсэл шалтгааныг эдийн загсийн онолд бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт болон үйлдвэрлэлийн хүчин зүйлийн зардалтай холбож тайлбарладаг. Үүнтэй холбоотойгоор инфляцийг эрэлтийн инфляци, зардлын буюу нийлүүлэлтийн инфляци гэж хоёр ангилдаг. Энэ хоёр төрлийн инфляци болон инфляцийн хоёр шалтгааныг тайлбарлахын тулд микро эдийн засгийн онолын хүрээнд үзсэн энгийн нэг зарчмыг сэргээн саная. Эдийн засаг дахь нийт үйлдвэрлэлийн хэмжээ өөрчлөгдөөгүй тогтмол түвшиндээ байгаа үед тэдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн эдийн засаг дахь нийт эрэлт нэмэгдвэл хуучин үнийн түвшинд уг бүтээгдэхүүн, үйлчилгээ тодорхой хэмжээгээр хомсдож, улмаар үнийн ерөнхий түвшин өсөх хандлагатай байдаг. Ингэж үүссэн инфляцийг эрэлтийн инфляци гэдэг. Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт, төрийн зардлын өсөлт, гадаад эдийн засгуудын эрэлтийн өсөлт зэрэг нь эрэлтийн инфляцийн шалтгаан болдог. Нийт эдийн засгийн хувьд авч үзвэл тухайн эдийн засагг үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нь тогтмол үед түүний үйлдвэрлэлд шаардагдах хүчин зүйлсийн буюу орцуудын үнэ өсч, үйлдвэрлэлийн зардал өссөнөөр үйлдвэрлэлийн хэмжээг багасгахад хүргэдэг. Ингэж багассан үйлдвэрлэлээр хуучин эрэлтийг бүрэн хангаж чадахгүйд хүрэх бөгөөд энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний хомсдолыг үүсгэж, улмаар   эдийн засаг дахь үнийн ерөнхий түвшинг өсгөх болно. Ингэж үүссэн инфляцийг зардлын буюу нийлүүлэлтийн инфляци гэдэг. Эдийн засаг дахь хөдөлмөрийн хөлсний хэмжээ, төрөл бүрийн татвар, хураамж, хүү, түрээсийн төлбөр гэх мэт үйлдвэрлэлийн зардалд нөлөөлдөг хүчин зүйлүүд нэмэгдэх нь зардлын буюу нийлүүлэлтийн инфляцийн шалтгаан болдог.           
6.4 Мөнгөний ханш уналтын эсрэг авах арга хэмжээ
Аливаа улс орны засгийн газрын гол зорилго нь үйлдвэрлэлийн нөөцүүдийг бүрэн дүүрэн ашиглан хөдөлмөр бүрэн эрхлэлтийг хангах замаар эдийн засгийн тогтвортой, өндөр хурдацтай өсөлтийг хангах явдал юм. Үүнд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшны тогтвортой байдал чухал нөлөөтэй. Засгийн газар төв банкаар дамжуулан мөнгөний нийлүүлэлтэнд нөлөөлөх банкны системийн үйл ажиллагаанд хяналт тавьж бодлогоор дамжуулан дээрх зорилтоо хэрэгжүүлдэг.





No comments:

Post a Comment