Thursday, October 23, 2014

Сэдэв: Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн зах зээл
Ямар нэгэн ашигтай үр дүнд хүрэхэд чиглэгдсэн хүний биеийн болон оюуны хүчний зарцуулалтыг хөдөлмөр гэнэ. Хөдөлмөр нь нийгмийн байнга өсөн нэмэгдэж байгаа материалын болон оюуны хэрэгцээг хангах гол үндэс юм. Эдийн засгийн энэ ойлголтыг 2 талаас авч үзэж болно.
Хөдөлмөрийн зах зээл гэдэг нь ажиллах хүчний нөхөн үйлдвэрлэх ба хөдөлмөрийн ашиглалтыг хангах эдийн засгийн тогтолцооны механизм, норм, иж бүрдэл юм. Хөдөлмөрийн зах зээл гэсэн ойлголт манай орны хувьд 1990 оноос хойш цоо шинээр бий болсон. Хөдөлмөрийн зах зээл гэдгийн дор хөдөлмөрийн цалинжуулалттай холбоо бүхий нийгмийн харилцааны системийг ойлгож болно.
        * Хөдөлмөр нь үйлдвэрлэлийн 4 хүчин зүйлсийн нэг юм.
* Шаардлагатай ажлаа хайж байгаа ажил эрхлэгчийг хөдөлмөрийн зах зээл гэнэ.
* Хөдөлмөрийн эрэлт нь цалингийн өсөлттэй урвуу хамааралтай байдаг.
* Ашгаа хамгийн их байлгахыг хүсч байгаа бүхий л пүүсүүд дээрх нөхцөлийг тавьдаг.
Хөдөлмөрийн зах зээл гэдэг бол хөдөлмөрийн нийлүүлэлт (ажиллах хүч, ажил авагч), хөдөлмөрийн эрэлт (үйлдвэрийн эзэн, төр, ажил олгогч) хоёр зах зээлийн эерэг талын төсөөлөл, боломжийн талаар мэдээлж, хөдөлмөрийн гэрээ байгуулж болох боломжтой буюу санаандаа бодож явдаг газар юм.
12.1 Хөдөлмөрийн зах зээлд оролцогч субъектууд
Ажиллах хүч
ХЗЗ
Үйлдвэрийн газар
Үйлдвэрчний эвлэл
Төр
 















12.2 Хөдөлмөрийн зах зээлийн чиг үүргүүд
 
Хөдөлмөрийн зах зээлийн үүрэг нь:
1.    Ажиллах хүчийг бэлтгэх - нийгмийн эрэлт, захиалагчдын хүсэлтийг үндэслэн шаардлагатай ажил мэргэжлийн хүнийг олох, бэлтгэх, давтан сургах явдал юм. Гэхдээ хөдөлмөрийн нийлүүлэлтийн үед захиалагч хамгийн өндөр мэргэжилтэй буюу хамгийн бага зардалтайг нь сонгож байдаг.
2.    Орлогын боломжийг бий болгох - олон хүний хувьд хөдөлмөрийн харилцаа нь орлогын цорын ганц эх сурвалж, аж төрөх баталгаагаа хангах ганцхан боломж юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн зах зээл нь олон хүний амь зуух явдлыг шийдэж байдаг.
3.     Хөдөлмөрийн нийлүүлэлт ба хөдөлмөрийн эрэлтийг зохицуулах - хөдөлмөрийн зах зээл дээрх мэдээллийн болон зохицуулалтын боломжийг сайжруулахын тулд тодорхой байгууллага, зэмсэг, хэрэгслийг ашигладаг.    
Үүнд: - төрийн хөдөлмөрийн албад нь хөдөлмөрлөх боломж, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийн талаар үнэ төлбөргүй мэдээлж байдаг, - мэргэжлийн хөдөлмөрийн бирж, - цагаар ажиллах газар, - мэргэжлийн болон аж ахуйн холбоодын мэдээлэл, - ажил хайх, ажил олгох тухай сонин сэтгүүлийн мэдээлэл, - үйлдвэрийн газрын дотоодод ажлын байрны сонгон шалгаруулалт зарлах гэх мэтээр хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулдаг.
Ажил эрхлэлт
 Ажил эрхлэлт - хөдөлмөрийн чадвартай хүн ам ба ажил эрхлэгчдийн тоо хэмжээний хоорондын харьцаа, нийгмийн хөдөлмөрийн нөөцийн ашиглалт, хөдөлмөрийн зах зээл дээрх байдлыг харуулна. Үүнээс гадна бүрэн ажил эрхлэлтийн тухай ярьдаг. Аль ч нийгэмд ажлын чадвартай бүх хүн ажлаар бүрэн хангагдаж байдаггүй. Тийм боломж ч байдаггүй. Харин нийт хүн амын бага хэсэг ажилгүй буюу ажилгүйдлийн ердийн түвшин байх нь жирийн, жам ёсны үзэгдэл байдаг ажээ. Судлаачид болон дэлхийн хөдөлмөрийн байгууллагын үзэж байгаагаар ажилгүйдлийн түвшин 1-3 хувь байх нь хэвийн, 5-6 хувь байвал ердийн, 7-аас дээш хувь байвал хэт ажилгүйдэлтэй гэж үздэг. Ажилгүйдэл ердийн түвшинд байхыг бүрэн ажил эрхлэлт гэдэг.
Ажиллах хүчний зах зээлийн харилцаа нь ажиллах хүчийг бэлтгэх, мэргэжил олгох, дахин сургах, хувиарлах, ашиглах, үнэлэх зэрэг бүхэл бүтэн цогцолбор асуудлыг шийдвэрлэж байдаг учраас зах зээлийн эдийн засгийн салшгүй нэг субъект юм. Хөдөлмөрийн зах зээл нь ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн харилцаанаас хамааран дараах төрлүүдэд хуваагдана.
Хөдөлмөрийн нөөцийг бүрэн тооцоолох зорилгоор хөдөлмөрийн зах зээлийг дараах 2 төрлөөр авч үзнэ. Хөдөлмөрийн нөөцийг бүрэн тооцоолох зорилгоор хөдөлмөрийн зах зээлийг дараах 2 төрлөөр авч үзнэ.


Хөдөлмөрийн чадвартай хөдөлмөрийн зах зээл дээрх бүх хүн
Нээлттэй хөдөлмөрийн зах зээл
Хаалттай хөдөлмөрийн зах зээл
Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудад ажилладаг боловч ажил эрхлэлт нь баталгаагүй хүмүүс
 






Ажиллах хүчний зах зээлийн нөхцөлд үр ашигтай ажлын байр мэдлэг чадвартай хүмүүсийг урамшуулдаг болохоор энэ нь нийгмийн харилцааг урамшуулан хөгжүүлдэг хөшүүрэг болж байдаг. Хөдөлмөрийн зах зээл үйл ажиллагаагаа явуулсаны үр дүнд нэг талаас үйлдвэрийн эзэд болон ажил олгогч ажилтнуудаараа үйлдвэрлэл үйлчилгээгээ гүйцэтгүүлэх, ажилтнууд өөрийн хөдөлмөрийг худалдаж амьдрах ба амьдралын үйл ажиллагааны хэрэгцээт зүйлсээ олж авах боломжоор хангагддаг.
12.3 Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт
Ажиллах хүчний эрэлт гэдэг нь цалингаар баталгаажсан ажиллах хүчний хэрэгцээ шаардлага юм. Микро эдийн засгийн түвшинд:
Ажиллах хүч нь цалинтайгаа урвуу хамааралтай. Хөдөлмөрийн зах зээлийн нэг онцлог нь байгууллага аж ахуйн нэгж эрэлтийг бий болгож, иргэд нийлүүлэлтийг бий болгодог явдал юм.
Ажиллах хүчний нийлүүлэлт гэдэг нь хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгдэхэд бэлэн байгаа төрөл бүрийн мэргэжилтэй ажиллах хүчний тоо юм. Цалингийн өсөлт нь ажиллах хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, бууралт нь нийлүүлэлтийг багасгадаг.
Цалингаас гадна хөдөлмөрийн нийлүүлэлтэд дараах хүчин зүйлс нөлөөлдөг.
* Хөдөлмөрийн насны хүн ам
* Таашаал сонирхол
* Сургууль болон сургалтын хугацаа
Насанд хүрсэн хүний тоо
Хөдөлмөрийн насанд хүрсэн тоо хичнээн хэмжээгээр нэмэгдэнэ ажиллах хүчин мөн хэмжээгээр өснө.
Таашаал, сонирхол
Манай орны хувьд эмэгтэй ажиллагсад нэмэгдэж байгаа бөгөөд тэд өөр өөрсдийн сонирхолоор ажлаа хийж байгаа ч эрчүүдийн оролцоо шаардсан ажлын хэрэгцээ их байна. Жишээ нь: инженер гэх мэт.
Сургуулийн болон сургалтын хугацаа
Хичнээн олон хүмүүс сургууль болон сургалтад байх тусам хөдөлмөрийн нийлүүлэлт төдий хэмжээгээр буурна.
                                                  
 
12.4 Хөдөлмөрийн бүтээмж
*  Хөдөлмөрийн бүтээмж гэдэг нь нэгж ажилтанд ноогдох гарцын хэмжээг хэлнэ. Нийт бүтээгдэхүүн / Нийт ажиллагсад
*   Пүүсийн бүтээмж нь зардалд нөлөөлөөд зогсохгүй ашигт мөн нөлөөлнө.
*   Бүтээмжийг хэмжихэд бэрхшээлтэй байдаг.
Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр
Ажиллах хүчний зах зээл дээр ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн харилцан тэнцвэрээр цалин тогтдог.
13.1 Ажилгүйдлийн хэлбэр
Ажилгүйдлийн үүсч буй шалтгаанаас нь хамааруулаад 4 хэлбэрт ангилдаг. Үүнд:
  • Шилжилтийн ажилгүйдэл
  • Улирлын ажилгүйдэл
  • Бүтцийн ажилгүйдэл
  • Мөчлөгийн ажилгүйдэл
Шилжилтийн ажилгүйдэл. Хүн амын шилжих хөдөлгөөн тасралтгүй явагдаж байдаг. Хүн амын гадаад, дотоод шилжих хөдөлгөөнтэй холбоотойгоор тэдний эрхэлж буй ажилд ч өөрчлөлт гарч байдаг. Энэ нь иргэд өөрийн амьдарч буй тухайн газартаа ажил эрхэлдэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл тухайн хүн газарзүйн хувьд шилжилт хийсэн л бол түүний эрхэлж буй ажил ихэнх тохиолдолд өөрчлөгдөж, нэг ажлаас гарч өөр ажилд шилждэг байна. Иймээс тухайн хүн шинэ ажил олоход тодорхой хэмжээний хугацаа шаардагдах бөгөөд энэ хугацаанд тэр хүн ажилгүйчүүдийн эгнээнд хамаарагдана. Ийм төрлийн ажилгүйдлийн хэлбэрийг шилжилтийн ажилгүйдэл гэдэг. Ажилгүйдлийн энэ хэлбэрийн бүр мөсөн арилгаж чадахгүй бөгөөд нийгэмд тодорхой хэмжээгээр байдаг гэж үздэг.
Улирлын ажилгүйдэл. Улс орнуудын үйлдвэрлэлийн бүтцэд ялангуяа хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчилалын салбар өндөр хөгжсөн улс орнуудын хувьд нийт үйлдвэрлэлд нь улирлын шинж чанартай үйлдвэрүүд нэлээд зонхилох байр суурь эзэлсэн байдаг. Улирлын шинж чанартай үйлдвэрүүд нь үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүнийхээ онцлогтой холбогдуулан бүтэн жилийн туршид биш зөвхөн байгаль, цаг агаарын тохиромжтой үеүдэдүйлдвэрлэл явуулдаг онцлогтой юм. Улирлын шинж чанартай үйлдвэрийн газрууд нь түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосонтой холбоотойгоор үүссэн ажилгүйдлийн хэлбэрийг улирлын ажилгүйдэл гэдэг. Энэ хэлбэрийн ажилгүйдэл нь үйлдвэрлэлийн бүтэцтэй холбоотойгоор нийгэмд тодорхой хэмжээгээр байдаг зүй ёсны ажилгүйдэл юм.
Бүтцийн ажилгүйдэл. Шинжлэх ухаан, техник, технологи, эдийн засаг, нийгмийн хөгжилтэй холбоотойгоор тухайн эдийн засгийн    бүтцэд,    хүн   амын    хэрэглээний    бүтцэд   өөрчлөлт гарсаар   байдаг.    Үйлдвэрлэлийн   бүтцэд   өөрчлөлт гарахын  хирээр  хүн  амын  мэдлэг боловсрол,  дадал  чадвар, ажлын байр, зэрэгт тавигдах шаардлагууд өөрчлөгдөж байдаг. Цаашилбал   эдийн   засаг  дахь   зарим   нэг   мэргэжил,   ажлын байрнууд эрэлт, хэрэгцээгүй болж байхад зарим шинээр төрж байдаг. Тухайн ажлын устсантай холбоотойгоор, мөн тухайн мэргэжил  хэрэгцээгүй  болсонтой  холбоотойгоор тухайн хүн ажилгүйчүүдийн  эгнээнд   шилждэг  байна.   Ийм  шалтгаанаар үүссэн  өөрөөр  хэлбэл  эдийн  засаг,  нийгмийн  бүтцэд  гарсан өөрчлөлтийн    улмаас    үүсч    буй    ажилгүйдлийн    хэлбэрийг бүтцийн   ажилгүйдэл   гэдэг.  
Мөчлөгийн   ажилгүйдэл. Эдийн   застийн   нийт   үйлдвэрлэл болон нэг хүнд ноогдох орлогын өөрчлөлт нь урт хугацаандөсч, буурах замаар хэлбэлзэдэг байна. Эдийн засгийн бууралтын үед пүүсүүдийн хөрөнгө оруулалт, нийт үйлдвэрлэл буурч, зарим пүүсүүд үйлдвэрлэлээ бүр мөсөн эогсоосноор нийгэм дэх ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байдаг. Ийм шалтгаанаар үүсч байгаа ажилгүйдлийн хэлбэрийг эдийн засгийн онолд мөчлөгийн ажилгүйдэл гэж нэрлэдэг. Мөчлөгийн ажилгүйдэл нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой учир үүнийг аль болох бага байлгахыг эрмэлзэж байдаг.

Семинар:4
1. Маркетингийн тодорхойлолтыг харилцан ярилцах.
2. Маркетинг гэдэг нэр томъёо хэддүгээр зуунаас гарч ирсэн бэ?
3. Market гэж юу гэсэн үг вэ?
4. Зах зээл юунаас бүрдэх вэ?
5. 5Р-г нэрлэнэ үү?
6. Маркетингийн иж бүрдэл гэж юу вэ?
7. Тус бүрд нь тайлбарлана уу.
8. Олон улсын түвшинд гарах бүтээгдэхүүн ямар гурван шаардлагыг хангасан байх ёстой вэ?
9. Микро маркетинг гэж юу вэ?
10. Маркетингийн судлах аргыг харилцан ярилцах.
11. SWOT шинжилгээний аргын талаар ярилцах.
12. Давуу тал, сул тал, боломж, аюул тус бүрд нь орчуул.







  

No comments:

Post a Comment