Thursday, October 23, 2014

Сэдэв: Хэрэглээ ба хуримтлал

Хэрэглээ ба хуримтлал       
            ХIX зууны Францын эдийн засагч Ж.Б.Сей аливаа үйлдвэрлэлийн процесс нь үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийхээ өртөгтэй тэнцүү хэмжээний орлогыг бий болгодог. Өөрөөр хэлбэл орлого нь үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний зах зээлд худалдан авахад бүрэн хэрэгцээтэй байдаг гэж  үзсэн. Үүнийг Сейгийн хууль гэнэ.
            Сонгодог эдийн засагчид Сейгийн хуульд үндэслэн аливаа үйлдвэрлэлийн процесс нь үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийхээ өртөгтэй тэнцүү хэмжээний орлогыг бий болгох боловч хүмүүс орлогоо бүгдийг хэрэглэх буюу бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулдаггүй зарим хэсгийг нь ирээдүйдээ зориулан хуримтлуулдаг учраас нийт зардал бүтээгдэхүүнийг худалдан авахад хүрэлцдэггүй. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ өртөгөөс нийт зарлага нь бага байдаг. Гэхдээ энэ тэнцвэрт бус байдал удаан хугацаагаар үргэлжлэхгүй. Зах зээлийн зохицуулагч механизм ( үнэ, цалин, зээлийн хүү г.м )-ын үйлчлэлийн үр дүнд эргэн тэнцвэрт байдал тогтоно. Тухайлбал орлогын урсгалаас гарч хуримтлалд орсон тэр хэсэг хөрөнгө оруулалтын эх үүсвэр болон зарцуулагдах үед орлого зарлагын урсгалд эргэн орж ирдэг гэж  үзсэн.
7.1 Орлого ба хэрэглээ
            Хүн амын хэрэглээ нь нийт зарлагын буюу нийлмэл эрэлтийн нэг бүрдэл хэсэг болдгыг бид өмнөх бүлэгт үзсэн билээ. Бүх татвар хураамжаа төлөөд өрхийн аж ахуйд үлдэж  буй орлого нь хэрэглээ хуримтлал гэсэн 2 хэсэгт хуваагддаг. Өөрөөр хэлбэл өрхийн аж  ахуй олсон орлогоо бүгдийг хэрэглэдэггүй, тодорхой хэсгийг нь ирээдүйдээ зориулан хуримтлуулдаг. Иймд татвар төлсний дараахь өрхийн орлого нь хэрэглээ, хуримтлал хоёрын нийлбэртэй тэнцүү байна. Үүнийг томъёогоор илэрхийлбэл:
DI=C+S болно
DI - татвар төлсний дараахь өрхийн орлого
C - хэрэглээ
S - хуримтлал
Хэрэглээ нь орлогын нэг хэлбэр бөгөөд энэ хоёр хоорондоо урвуу хамааралтай. Орлого ба хэрэглээ хоёрын хамаарлыг харуулсан функцийг хэрэглээний функц гэнэ.
Орлого тэгтэй тэнцүү байхад өрхийн амьдрал үргэлжлэн явагдах тул тодорхой хэмжээний зүйлсийг зайлшгүй хэрэглэдэг жамтай. Өөрөөр хэлбэл хамгийн наад захын хэрэгцээгээ хангахын тулд бусдаас зээлэх буюу өөрийн хадгаламжаасаа хэрэглээнд зарцуулдаг. Ийм хэрэглээг орлогоос хамаарах хэрэглээ гэнэ. Орлогоос үл хамаарах хэрэглээ нь орлогын бус хүчин зүйлээс шалтгаалан өөрчлөгддөг.
Орлого өсөхийн хирээр хэрэглээ өснө. Орлого хэрэглээ хоёр хоорондоо шууд хамааралтай. Орлого нэг нэгжээр өөрчлөгдөхөд түүний үр дүнд хэрэглээнд гарч буй өөрчлөлтийг ахиуц хэрэглэх хандлага гэнэ.
Дундаж хэрэглэх хандлага. Дундаж хэрэглэх хандлага нь өрхүүд орлогынхоо хэдэн хувийг хэрэглээндээ зарцуулж байна вэ? гэдгийг харуулна.
Орлогын хэмжээ нэмэгдэхэд хэрэглээ бүхэлдээ өсөхийн зэрэгцээ түүний бүтэц өөрчлөгддөг. Ийнхүү өрхийн авч буй орлогын хэмжээний өсөлтөөс хамааран өрхийн зардлын бүтэц өөрчлөгддөг зүй тогтлыг анх Германы эрдэмтэн Эрнест Энгель нээн харуулсан. Энгелийн хууль ёсоор өрхийн орлого өсөхийн хирээр анхдагч хэрэглээ буюу хоол хүнсэнд зарцуулах зардал өсөх боловч хоёрдогч хэрэглээ болох соёл, гоо сайхны зүйлс, тансаг эдлэл, амралт жуулчлалд зарцуулах зардлын өсөлт ямагт түрүүлж байдаг.          Өөрөөр хэлбэл, орлого өсөхийн хирээр хоёрдогч хэрэглээнд зарцуулах зардлын орлогод эзлэх хувь хэмжээ өсч анхдагч хэрэглээнд зарцуулах зардлын орлогод эзлэх хувь хэмжээ буурч байдаг.
Хэрэгцээ хязгааргүй. Ямар нэг бүтээгдэхүүн дээр авч үзвэл хүний хэрэгцээ хангагдаж байдаг. Хэрэглээний түвшинг зарлагаар тодорхойлно.
Зарлагыг 2 ангилна.
1. Анхдагч хэрэгцээнд зарцуулж байгаа зардал
2. Хоёрдогч хэрэгцээнд зарцуулж байгаа зардал
Зарлагыг бүр нарийн авч үзвэл:
1. Хүнсний зүйлд зарцуулж байгаа зардал
2. Орон байр, хувцас хунарт зарцуулж байгаа зардал
3. Удаан хугацааны бараа таваар авахад зарцуулж байгаа зардал
4. Үнэртэн танартан гэх мэт тансаг хэрэглээнд зарцуулж байгаа зардал
5. Аялал жуулчлалд зарцуулж байгаа зардал                                                                                        
Эдгээр зардлуудын нийт зардалд эзлэх хувь хэмжээ нь орлогоосоо шалтгаалаад байнга
өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл:орлого бага байгаа нөхцөлд анхдагч хэрэгцээнд зарцуулж байгаа зардал нь нийт зардалд өндөр хувийг эзэлнэ. Орлогын хэмжээ нэмэгдэхийн хэрээр нийт зардалд эзлэх анхдагч хэрэглээний зардлын хэмжээ буурч харин 2-догч хэрэглээний зардлын хэмжээ нэмэгддэг.
  P                                                   Орлого 0 байсан ч заавал хэрэглэнэ. Орлого нэмэгдэхийн
                                                       хэрээр хэрэглээ өснө. Гэхдээ орлогын өсөлтөөс хэрэглээний
                                                       өсөлт хоцорч байдаг.


                                            Q
Татвар төлсний дараа өрхөд үлдэх эцсийн орлого нь хэрэглээ, хуримтлал хоёрт очдог тул орлогын өсөлт нь мөн хэрэглээ хуримтлал гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Иймд орлогын өөрчлөлт DI нь хэрэглээний өөрчлөлт С, хуримтлалын өөрчлөлт S хоёрын нийлбэртэй тэнцүү. Орлогын өөрчлөлтийг нэг нэгж гэвэл хэрэглээнд гарч буй өөрчлөлт буюу ахиуц хуримтлал хоёрын нийлбэр нь 1-тэй тэнцүү байна.
            MPC + MPS = 1   эндээс   MPS = 1 – MPC болно.
Орлого өсөхийн хирээр хэрэглээ хуримтлал хоёул өсөх боловч хуримтлалын өсөлт нь хэрэглээний өсөлтөөс түрүүлж байдаг зүй тогтол ёсоор орлого өсөхийн хирээр ахиуц хэрэглээ буурч ахиуц хуримтлал өсч байдаг. Тухайлбал, орлогын эхний нэгж өөрчлөлтийн үр дүнд хэрэглээнд гарсан өөрчлөлт буюу ахиуц хэрэглээ нь орлогын дараачийн нэгж өөрчлөлтийн үр дүнд гарсан өөрчлөлт буюу ахиуц хэрэглээнээс бага байна.
Өрхүүд нийт хувийн цэвэр орлогоо хэрэглээ хадгаламжинд бүрэн хувиарлах тул дундаж хэрэглэх хандлага, дундаж хадгалах хандлагын нийлбэр 1 байна.
APS + APC = 1
8.1 Хадгаламж:
Хадгаламж гэж хэрэглээнээс илүү гарсан орлогыг хэлнэ. Хүн бүхэн тодорхой хэмжээний
хөрөнгө нөөцлөхийг эрмэлздэг.Үүний шалтгаан нь хүний амьдралд тодорхой бус байдал их
            байдаг. Хүний амьдарлыг зураг адил харах боломжгүй. Иймд бүх хүмүүс орлогоосоо хэрэглээгээ ямагт бага байлгаж тодорхой бус энэ тохиолдолд түүнийгээ хэрэглэх гэсэн хүсэлтэй байдаг.
Орлогыг 2 хуваана.   1. Хэрэглээ
                                     2. Хадгаламж 
Орлого өсөхийн хэрээр хэрэглээ, хадгаламж 2 өсдөг боловч хадгаламжийн өсөлт хэрэглээний өсөлтөөс түрүүлдэг.
                                               


                                               Q
 


Эндээс үзэхэд эдийн засагт төрөөс оролцох зайлшгүй шаардлага гарч байна. Эдийн засаг хэдийд өсөх вэ гэхээр нийгэмд байгаа чөлөөтэй хөрөнгийг үйлдвэрлэлд бүгдийг нь татан оролцуулсан тохиолдолд хурдацтай хөгжинө. Иймд бүх хадгаламжийг үйлдвэрлэлд татан оролцуулах хэрэгтэй.
Хэрэглээ ба хуримтлал хэд хэдэн өвөрмөц шинжүүдтэй.
1. Хэрэглээ, хуримтлал 2-ын нийлбэр нь татвар төлсний дараах орлоготой тэнцүү байна.
2. Орлого 0-тэй тэнцүү байхад хэрэглээ 0-тэй тэнцүү биш байна.
3. Орлогын тодорхой түвшнээс эхлэн өрхөд хуримтлал үүсдэг.
4. Орлого нэмэгдэхийн хирээр хэрэглээ хуримтлал хоёул өсөх боловч хуримтлалын өсөлт нь хэрэглээний өсөлтөөс ямагт түрүүлж байдаг.
Энэ зүй тогтлыг анх Английн эдийн засагч Кейнс нээн харуулсан учраас Кейнсийн сэтгэл зүйн хууль гэж нэрлэдэг. 




1 comment:

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
    зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
    манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete